Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч нарыг хамгаалах бүс бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 307 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт хоёр хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт нэг хүн нас баржээ.
Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 47, орон нутагт 39 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Иймд жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх, зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч нарыг хамгаалах бүс бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


















