Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн осол буурахгүй байна

Тиймээс хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа ихсэж байгаа өнөө үед зам тээврийн хөдөлгөөнт оролцохдоо аюулгүй бүсээ бүсэлж, дүрмийг чанд баримтлан, сахиж, аюул осолгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган зам тээврийн хөдөлгөөнт оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлэн анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн осол буурахгүй байна
Зам тээврийн осол буурахгүй байна. Зураг: МҮОНРТ

Өвлийн хахир хүйтэн өдрүүд яван чангарч байгаа өнөө үед зам тээврийнхөдөлгөөний ачаалал ихсэж, энэ хэрээр хөдөлгөөний нэвтрэх чадвар 10 км/цагийн хурдаас хэтрэхгүй байгаа билээ.

Харин энэхүү хэт удаан зам тээврийн хөдөлгөөнөөс залхсан тэвчээргүй жолооч нар улаан гэрлэн дохионоос өмнө амжиж уулзварыг хурдтай нэвтрэх тохиолдлоос үүдсэн осол нийт зам тээврийн ослын багагүй хувийг эзлэх боллоо. Өөрөөр хэлбэл ногоон, шар гэрлээр амжиж уулзвар нэвтрэх гэсэн жолооч нарын хандлага их байна гэсэн үг юм.

Түүний нэг тодорхой жишээ бол өчигдөр (2013.12.11)орой 21:15 цагийн орчимд СУИС, MetroMall-ийн уулзвар дээр 72-30 УНС дугаартайцагаан саарал өнгийн Toyota Sprinter маркийн авто машин, 04-64 УНУ дугаартай мөнгөлөг саарал өнгийн ToyotaPrius автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

Энэхүү ослын улмаас ноцтой гэмтэж бэртсэн хүн байхгүй ч, хоёр талын машинд сууж явсан бүх хүмүүс хөнгөн бэртжээ. Ослын шалтгааныг ЗЦГ-ын шинжээчид үргэлжлүүлэн шалгаж байна.

Тиймээс хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа ихсэж байгаа өнөө үед зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй бүсээ бүсэлж, дүрмийг чанд баримтлан, сахиж, аюул осолгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Хуваалцах