Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ

Энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 202 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ
Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй нийт 202 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд нийт 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

Тухайлбал, СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын замд Hyundai Grace маркийн авто машины жолооч У нь явган зорчигч, сурагч Г-г мөргөж гэмтээсэн бол БГД-ийн 1-р хороо Замчдын гудамжинд Toyota Logo маркийн авто машины жолооч явган зорчигч, сурагч Т, Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Хуваалцах