Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртжээ
Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав3, явган зорчигч дөрөв, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Хонхорын замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:
1. Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км-т Istana маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.

Хуваалцах