Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн осолд таван хүүхэд өртжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн осолд таван хүүхэд өртжээ
Зам тээврийн осолд таван хүүхэд өртжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Соёмбо хотхоны зүүн замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

2. СХД-ийн нутаг Толгойтын зам, Толгойтын 103 дугаар гудамжинд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь унадаг дугуй унаж явсан 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Хуваалцах