Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг зохион байгуулав

Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран өнөөдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд өдөрлөг зохион байгуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг зохион байгуулав
"Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран өнөөдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" -ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд өдөрлөг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулсан бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл явлаа. Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харуулж. осолд орж эвдэрсэн автомашинуудыг ачсан ачигч автомашины цуваа Энхтайваны өргөн чөлөөгөөр Бага тойруу хүртэл олон нийтэд зам тээврийн осол хэргийн хор уршгийг сурталчиллаа.

Хуваалцах