Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн сайд МИАТ-ийн ажилчидтай уулзжээ

Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр МИАТ ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзжээ. Уулзалтад 100 гаруй хүн оролцож, сайдад ажлаа танилцуулж, санал бодлоо солилцсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн сайд МИАТ-ийн ажилчидтай уулзжээ
Зам тээврийн сайд МИАТ-ийн ажилчидтай уулзжээ. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр МИАТ ТӨХК-ийн ажилтан албан хаагчидтай уулзжээ. Уулзалтад 100 гаруй хүн оролцож, сайдад ажлаа танилцуулж, санал бодлоо солилцсон байна.

Тус компанийн ажилчдад МИАТ компанид удирдлагын менежментийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар сайд М.Зоригт хэлж, чадварлаг мэргэжлийн залууст компанийн удирдлагад орж ажиллах боломж нээлттэй байгааг хэлсэн байна. Монгол Улсын агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд МИАТ компанийг хөгжүүлэх, удирдлагын бүтцийг өөрчлөхийг ажилтнууд нь дэмжиж байгаагаа илэрхийлж, дарга нарыг солихдоо улстөржүүлж болохгүй гэдгийг сануулсан байна. Түүнчлэн Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх буудал ашиглалтад ороход бэлтгэлтэй байхын тулд онгоцны нөөц буудал, нисэхийн залуу мэргэжилтнүүдийг одооноос бэлтгэж эхлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: Зам тээврийн яам

Хуваалцах