Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ҮЗЗ-ийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан V Их хурлаараа МЗХ үндсэн дүрмээ бүрэн шинэчилж, залуучуудын холбооны удирдлага, жолоог монгол залуустаа даатгахаар тогтсон.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ҮЗЗ-ийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ҮЗЗ-ийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан V Их хурлаараа МЗХ үндсэн дүрмээ бүрэн шинэчилж, залуучуудын холбооны удирдлага, жолоог монгол залуустаа даатгахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй ҮЗЗ байгуулах сонгууль яг одоо явагдаж байна. Монголынхоо хөгжлийг хөтлөх зуу зуун залуус өөрсдийн нэрийг дэвшүүлж сонгуульдаа идэвхтэй оролцсоор байна.

Тэдгээрийн нэг бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү. Тэрбээр МЗХ-ны дэд Ерөнхийлөгчид өөрийн нэрийг дэвшүүлжээ. Гэрэлт ирээдүйтэй Монголын төлөө нийт залуустайгаа нэгдэж байгаа түүний энэхүү шийдвэрт мянга мянган залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье. ҮЗЗ-ийн сонгууль энэ сарын 25-ны өдөр дуусгавар болж, ирэх 28-ны өдөр анхны хуралдаанаа зохион байгуулах юм.

ҮЗЗ залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том нэгдэл. Иймд өөрийн ам бүл, өрх гэрээ түвшитгэж, үүрч яваа хариуцлагатай залуу хүн таныг эх орныхоо хөгжил дэвшилд ахиц авчрах том боломжид уриалъя. Та ч гэсэн нэгдээрэй.

Хуваалцах