Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлав

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлав
Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлав. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлав. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А/01 тоот тушаалаар 2020 онд зам тээврийн салбарыг “Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласныг Дэд сайд Л.Халтар Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудад танилцууллаа.

Улмаар тушаалыг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомд гардуулж хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллах, улирал тутамд тайлан мэдээг харьяа яамдаа хүргүүлж байхыг үүрэг болгосон байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах