Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн салбарын залуу инженерүүд чууллаа

Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” зохион байгуулагдаж байна. Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Зам, тээврийн салбарын залуу инженерүүд чууллаа
Зам, тээврийн салбарын залуу инженерүүд чууллаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодол, санал санаачлагыг төрд хүргэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” зохион байгуулагдаж байна. Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй энэхүү чуулганаар барилга, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, зам тээврийн залуу инженерүүдийг хамруулсан салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулж буй бөгөөд Зам, тээврийн салбарын инженерүүд Автотээврийн үндэсний төвд чуулж, санал бодлоо солилцлоо. Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Авто замчин залуучуудын холбоо, Төмөр замын залуучуудын төв байгууллага, Авто тээврийн залуучуудын холбоо мөн нийтийн тээвэрт ажилладаг залуучуудын төлөөлөл гээд хамрах хүрээ өргөнтэй хэлэлцүүлэг болж байна. Салбар бүр өөрийн онцлог улс орны хөгжилд оролцох оролцоог тодорхойлж дэлхийн хөгжил хаана явна, Манай салбар энэ хөгжлийн хаана нь байна вэ, Дэлхийн технологи хөгжлийг гүйцэхэд мэдлэгийн бөгөөд хүний нөөц бэлэн үү, Бидэнд ямар тулгамдсан асуудал байна зэрэг асуултанд хариулт эрэлхийлж хэлэлцүүлгээ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Аливаа улс орны хөгжлийг олон зүйлээр тодорхойлох боловч дэд бүтцийн салбар нь улс орнуудын хөгжлийн үндсэн суурь нь болж өгдөг ба энэ утгаараа дэлхийн өрсөлдөх чадварын тайланд улс орнуудын өрсөлдөх чадварыг 4 үндсэн хэсгээр хэмждэгийн нэг нь дэд бүтэц юм. Дэд бүтэц, ялангуяа зам тээврийн сүлжээний нягтрал, хүртээмж сайн байх нь тухайн улсын эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол түлхэх хүч болдог. Олборлосон ашигт малтмал, хураан авсан ургац, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, технологи зэргийг нь зах зээлд хүргэн эргэлтэд оруулснаар л үнэ цэнэ хүрдэг бөгөөд зах зээлд хүргэх үүрэг тээврийн салбарт ногддог. Тухайн бүтээгдэхүүний өөрийн өртөг дээр тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэнээр зах зээлийн үнэ, түүнээс олох ашиг тодорхойлогддог тул тээврийн салбар нь өргөн утгаараа бусад салбарын хөгжлийн нэгэн тулгуур багана” хэмээн хэллээ.

Тиймээс ч зам тээврийн салбарт эдийн засгийн өсөлтийг хангах, эрэлтэд нийцсэн, тогтвортой, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай, байгаль орчинд ээлтэй, бүс нутагт өрсөлдөхүйц тээврийн үйлчилгээ үзүүлэгч салбар болох зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг онцолж байв. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын зам, тээврийн салбарт авто замын тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, далай ашиглалт, усан замын тээвэр гэсэн тээврийн төрлүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид тээврийн шинэ төрлүүдийг хөгжүүлэх зайлшгүй эрэлт хэрэгцээ үүсч байгаа гэдэгтэй зам, тээврийн залуучууд санал нэгдлээ.

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал “Хүмүүсийн оролцоогүй техник технологи хөгжиж байгаа энэ цаг үед шинэ технологитой нийцэж ажилладаг залуу боловсон хүчнийг нийгэм шаардаж, Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлтгэхэд төрийн нэгдсэн бодлогоор төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол хүмүүс шиг чадвартай,авьяаслаг, өндөр сэтгэхүйтэй хүмүүс дэлхий дахинд хэрэгтэй болж байгаа давуу талаа ашиглан, шинэ технологийг нэвтрүүлж, инноваци шингээн, бүтээлч байдлыг хөгжүүлснээр улс орон хөгжиж, авлигагүй шударга байдал бий болдог олон орны жишээ байгаа тул инженер сэтгэлгээтэй залуу инженерүүд хамтдаа бодлогоо тодорхойлж байгаа нь энэхүү чуулганы гол зорилго юм” гэлээ.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах