Зам тээврийн зөрчлийн 309 дуудлага иржээ
2013 оны 9-р сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2013 оны 09-р сарын 27-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9127 хандалт ирж бүртгэгджээ.
Мэдээллийн алба

2013 оны 9 сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2013 оны 09 сарын 27-ны өдрийн 08:00 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9127 хандалт ирж бүртгэгджээ. Үүнд 101,105 дугаарт-728, 102 дугаарт-4662, 103 дугаарт-3378 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй зөрчлийн-1529, зам тээврийн зөрчлийн-309, түргэн тусламжийн-623, гал түймэр гамшгаас хамгаалахын-14 дуудлага ирж шийдвэрлэлээ хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллээ.


















