Зам түгжрэлтэй байна гэсэн дуудлага их иржээ
Энэ сарын 31-ний байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 12243 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 828, 102 дугаарт 6384, 103 дугаарт 5031 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 793, зам тээврийн зөрчил 476, гал түймэр, аврах ажиллагааны 24, гэмт хэрэг, зөрчлийн 2242 бодит ду
Мэдээллийн алба

Энэ сарын 31-ний байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 12243 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 828, 102 дугаарт 6384, 103 дугаарт 5031 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 793, зам тээврийн зөрчил 476, гал түймэр, аврах ажиллагааны 24, гэмт хэрэг, зөрчлийн 2242 бодит дуудлага хүлээн авсан байна.
Харин өчигдөр буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр иргэд, аж ахуйн нэгжээс 8322 хандалт иржээ. Тодруулбал, 101, 105 дугаарт 630, 102 дугаарт 4184, 103 дугаарт 3508 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 633, зам тээврийн зөрчил 287, гал түймэр, аврах ажиллагааны 18, гэмт хэрэг, зөрчлийн 1467 бодит дуудлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Энэ өдөр зам түгжрэлтэй байна гэсэн дуудлага дуудлагын багагүй хувийг эзэллээ гэж ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















