Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам засварын ажил хэвийн үргэлжилнэ

Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам засварын ажил хэвийн үргэлжилнэ
Зам засварын ажил хэвийн үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар 2013-2014 оны хичээлийн шинэ эхлэхээс өмнө зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн найман замын хоёрынх нь хөдөлгөөнийг нээсэн. Харин Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн замын ажил үргэлжилж байна. Хэдийгээр хоёр өдөр ажил зогссон ч төлөвлөсөн хугацаандаа дээрх замуудын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Түлхүүр үг:Зам засварын ажил хэвийн үргэлжилнэ
Хуваалцах