Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам засварын ажил саатаж байна

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хэрэгжүүлж буй дараахи замуудын хөдөлгөөн хаалттай байна. Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэдэг уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх 1 км авто замын хойд талын урсгал, Баянбүрдийн тойргоос Д

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам засварын ажил саатаж байна
Зам засварын ажил саатаж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хэрэгжүүлж буй дараахи замуудын хөдөлгөөн хаалттай байна. Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэдэг уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх 1 км авто замын хойд талын урсгал, Баянбүрдийн тойргоос Дэнжийн 1000-ын Цагаан байрны уулзвар хүрэх 640 метр автозам, Нарны замын баруун хэсгийн 600м зам хаалттай байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам засварын ажил саатаж, төлөвлөсөн хугацаанаасаа хойшлоод байгаа юм. Зүүн 4 замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замын хучилтыг хийж, хөдөлгөөнийг бүрэн нээсэн. Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүрэх хэсгийг хаах хугацаа мөн бороо орж байгаагаас шалтгаалан хойшилсон. Дарь-Эхийн 1.2 км замд хучилт хийх ажил ч хүлээгдэж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Түлхүүр үг:Зам засварНийслэл
Хуваалцах