Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замыг нөхөж байна

Дархан-Уул аймагт жил бүр замын нөхөөс хийх тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж байж ажлаа эхэлдэг байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замыг нөхөж байна
Замыг нөхөж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймагт жил бүр замын нөхөөс хийх тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж байж ажлаа эхэлдэг байсан. Харин энэ жил өнгөрсөн онд тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 94 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮ-ийн газар замын нөхөөсний ажлыг цаг хугацаа алдалгүй хийж эхэллээ.

Өчигдөр аймгийн ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан энэ ажил байдлыг шалгалаа. Өнөө жил нийтдээ төв замын 3300 м2 талбайд авто замын нөхөөсийг хийх бөгөөд ирэх сарын дундуур уг ажил дуусах ажээ.

Орон нутгийн төсвөөс 43 сая төгрөгөөр “Дархан Орон нутгийн зам тээвэр” ОНӨААТҮ-ийн газарт авто замын засварт шаардлагатай хоёр авто машин, тоног төхөөрөмжийг авч хүлээлгэн өгсөн. Ингэснээр тус газар өөрсдийн тоног төхөөрөмжөө ашиглан зам нөхөх ажлыг эхлүүлээд байгаа юм. Уг ажил ирэх сарын дундуур дуусах юм байна.

Хуваалцах