Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын 10 м.куб нүхийг нэг минутад нөхдөг шинэ технологи

"Эрдэнэсант" АЗЗА ТӨХК нь Төв аймгийн Эрдэнэсант-Элсэн тасархай чиглэлийн 218 км хатуу хучилттай авто замыг хариуцдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын 10 м.куб нүхийг нэг минутад нөхдөг шинэ технологи
Замын 10 м.куб нүхийг нэг минутад нөхдөг шинэ технологи. Зураг: МҮОНРТ

"Эрдэнэсант" АЗЗА ТӨХК нь Төв аймгийн Эрдэнэсант-Элсэн тасархай чиглэлийн 218 км хатуу хучилттай авто замыг хариуцдаг. Зам засвар арчилгааны тусгай зориулалтын машиныг үйл ажиллагаандаа ашиглан засвар арчлалтыг шуурхай гүйцэтгэн замын аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.

Засварыг хоёр хүн хийх ба нэг удаагийн ачилтаар 90-100м2 замын хучилтын засвар хийх боломжтой цаг, зардал хэмнэсэн техник бөгөөд одоогийн байдлаар нийт 1200м2 зам засвар арчлалтыг тус техникээр хийж гүйцэтгээд байгаа аж.

Энэ жилийн хувьд бороо хур ихтэй, замын нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр, мөн цар тахлын улмаас битум, асфальтны үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдсан нөхцөл байдлын үед энэхүү техник тасалдалгүй ажиллаж, зам засварын ажилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа талаар засвар арчлалтынхан онцолж байлаа.

Цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн энэхүү техникийг цаашид илүү өргөн хүрээнд ашиглаж, засвар арчлалтын олон компаниуд нэвтрүүлбэл тухай бүрт цаг алдалгүй засварлаж, их хэмжээний эвдрэл гарахаас сэргийлэх боломжтой юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах