Замын ачаалал 5 дахин нэмэгджээ
УБ-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ оны 11-р сар хүртэл хязгаарласантай холбогдуулан Төв аймаг-УБ чиглэлийн авто замын ачаалал 5 дахин нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна.
Мэдээллийн алба

УБ-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ оны 11-р сар хүртэл хязгаарласантай холбогдуулан Төв аймаг-УБ чиглэлийн авто замын ачаалал 5 дахин нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна.
Энэ нь өдөрт 500-1000 тээврийн хэрэгсэл дайран өнгөрөх даац нормтой авто замаар өдөртөө 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл дайран өнгөрч байна гэсэн үг юм. Авто замын ачаалал нэмэгдсэнээр авто замын эвдрэл ихээхэн үүсч байгааг албаныхан онцоллоо.Замын эвдрэл 3 хэсэгтээ багагүй эвдрэл үүссэн байна. Одоогоор засварын ажил хийгдэж байгаа ч жолооч нарыг замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг сануулж байсан юм.
Мөн зам тээврийн осол зөрчлийн дуудлага 2 дахин нэмэгдэх хандлагатай болсон байна. Тухайлбал уг зам дээр өдөртөө 1-2 зам тээврийн дуудлага мэдээлэл бүртгэгддэг бол замын ачаалал нэмэгдсэнээр өдөртөө 5-6 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэх болсон байна. Тиймээс ард иргэдийгээ замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг Төв аймгийн Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгаас анхаарууллаа.


















