Замын ажил ирэх сарын нэгнээс эхэлнэ
Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг байх юм. Үүнд он дамжуулан хийх ажил 25 байгаа бол шинээр 15 ажил хэрэгжих юм.
Мэдээллийн алба

Энэ онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барих бөгөөд 243.2 у/м гүүр, есөн байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц нэг, явган хүний гүүрэн гарц хоёр, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барина. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг байх юм. Үүнд он дамжуулан хийх ажил 25 байгаа бол шинээр 15 ажил хэрэгжих юм. Тодруулбал:
1. Налайх дүүрэг, Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1.3 км авто зам
2. Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гаран Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарцбарих
3. Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт, 3.1 км авто зам шинээр барих
4. СБД, 1-р хороо, Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
5. Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
6. Сансарын туннелийн 0.5 км авто замын шинэчлэлт
7. БЗД, 22-р хороо, Монел, Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто зам
8. Яармагийн гүүрийн дэргэдэх түр гүүрийн 2 талын холбоос 0.5 км авто зам
9. ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
10. БГД, 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, Ган зам зочид буудлын орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
11. БЗД, 13-р хороолол, 21-р байр орчмын зам талбайн доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
12. ЧД, 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих
13. Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3 км замын талбайн борооны ус зайлуулах шугам барих
14. Гандийн гудамжинд борооны ус зайлуулах шугам шинээр хийх болон хучилтыг хүчитгэх /Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэл/
15. ХУД, 120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугам барих зэрэг 15 ажил хэрэгжинэ. Энэ жилийн замын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмаас өмнө замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын 80 орчим хувийг дуусгахаар төлөвлөж байна.


















