Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Замын арчилгаанд зориулж 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн давс нөөцөлнө

ЦАГИЙН ХҮРД: Өнгөрсөн шөнө орсон цас нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг улам нэмэгдүүлж, тэг зогсолтод хүргэлээ. Өчигдөр хотын түгжрэл оройны 19 цагаас эхлээд шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын арчилгаанд зориулж 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн давс нөөцөлнө
Замын арчилгаанд зориулж 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн давс нөөцөлнө. Зураг: МҮОНРТ

ЦАГИЙН ХҮРД: Өнгөрсөн шөнө орсон цас нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг улам нэмэгдүүлж, тэг зогсолтод хүргэлээ. Өчигдөр хотын түгжрэл оройны 19 цагаас эхлээд шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэ нь замын ачаалал хэд дахин хэтэрснийг харуулж байгаагаас гадна хувь хүмүүсийн бэлтгэл хариуцлагатай холбоотой байжээ.

Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зуны дугуйтай явсан жолооч нар түгжрэл үүсгэж, осол аваар ч гэсэн их гаргасан байна. Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлэхдээ энэ өвөл 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн орчим давс нөөцлөхөөр өвлийн бэлтгэлээ базаасан байна. Хотын 7.6 сая метр зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн 9 дүүргийн 21 төрийн үйлчилгээний компани гүйцэтгэж ажиллаж байгааг хэлсэн юм. /2020.10.31/

Хуваалцах