Замын ашиглалт, бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч байна
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл
Мэдээллийн алба

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус замыг түр хугацаагаар хааж, зүүн чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Зуунмод сумыг дайран өнгөрч байгаа нь Төв аймгийн иргэдийн өдөр тутам зорчдог Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг нэмсэн.
Хүнд даацын автомашин, том оврын автобус зорчих болсноор Төв аймгийн авто замд эвдрэл үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна. Тэгвэл энэ байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс автоз амын арчлалт, урсгал засварыг тухай бүрт нь хийх бөгөөд замын арчлалт, урсгал засварын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг.
Энэ онд улсын авто замын сангаас 664.4 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн самбар, хашлага, хайс суурилуулах ажлууд болон 4-р зөрлөгийн уулзвар дээр байнгын ажиллагаатай даац хэмжигч /пүү/ суурилуулах ажлуудыг хийсэн байна. Эвдэрсэн далан, суурийн шаардлага хангахгүй материалыг сольсон бөгөөд асфальтобетон хучилтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэх аж.
Жил бүрийн гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хөрсний гэсэлтийн үе явагддаг. Энэ үеэр хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн төв, “Төв АЗЗА” ТӨХК-ний хамтарсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээг шалгаж, хууль дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хоёр цэгт зөөврийн пүү суурилуулан байнгын хяналт шалгалт хийж байна.


















