Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног" эхэллээ

НҮБ-аас жил бүрийн 5 дугаар сарын 8-14-ний хооронд “Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног" болгон тэмдэглэдэг уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног" эхэллээ
“Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног" эхэллээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-аас жил бүрийн 5 дугаар сарын 8-14-ний хооронд “Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног" болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улс энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Хурдаа хасч-Амь насаа аваръя” нэгдсэн уриан дор Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллага Хүүхдийн сан,Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Хууль сахиулах их сургууль, болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Тус долоо хоногийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослын хор уршиг ялангуяа хурд хэтрүүлэх зөрчлийн аюулыг олон нийтэд таниулах, хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй захирлуудад тавдугаар сарын 5-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд сургалт зохион байгуулав.



Сургалтаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл” “Хүүхэд өртсөн зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдал” “Хүүхдийн осол гэмтлийн талаарх судалгааг танилцуулж, тус 7 хоногийн хүрээнд эцэг эх, олон нийтэд чиглэсэн “Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх” хамтарсан байгууллагуудын зөвлөмж гаргаж ажиллахаар боллоо.

Хуваалцах