Замын хажууд худалдаа хийхийг хориглоно
Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Засаг даргын дэргэд “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулах бөгөөд тус зөвлөл нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах үүрэгтэй юм. Хэрэв дүүрг
Мэдээллийн алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа асуудлыг цэгцлэхийг дүүргүүдэд үүрэг болгожээ.
Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмаар дүүргийн Засаг даргын дэргэд “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” байгуулах бөгөөд тус зөвлөл нь Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах үүрэгтэй юм. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх ажээ.


















