Замын хашлагыг налуу болгоно
“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд авто замын хашлага буюу бродюрыг налуу болгох хүсэлтийг холбогдох албаныханд хүргүүлжээ. Тодруулбал, тэд тэргэнцэртэй, дугуйтай хүн зорчиход саад болж буй хашлагуудыг улаан өнгөөр ялган будаж, налуулах шаардлагыг хүргүүлсэн байна.
Мэдээллийн алба

Тус шаардлагын дагуу Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух хашлагыг налуу болгож эхэлсэн байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс налуулах боломжтой хашлагын тоо болон байрлалыг гаргаж, өчигдрөөс эхлэн МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх нийт 85 хашлагыг налуулж эхэлжээ. Энэхүү ажил ирэх баасан гараг буюу аравдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх ажээ.