Замын хөдөлгөөн дунд бүдүүлгээр авирлаж байна
Монгол залуусын ойворгон, онгироо зан түгшрэл дунд хэт тодоор илрээд байх шиг. Замын түгжрэл дунд Тоёото маркийн 1599 УНБ улсын дугаартай машины жолооч залуу Аксент маркийн /бичлэгэн дээр улсын дугаар тодорхой харагдахгүй байна/ машины жолоочид бүдүүлэг авирлаж байгаа бичлэгийг нэг эмэгтэй гар утсаа
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын замын түгжрэл дунд Тоёото маркийн 1599 УНБ улсын дугаартай машины жолооч, Аксент маркийн /бичлэгэн дээр улсын дугаар тодорхой харагдахгүй байна/ машины жолоочид бүдүүлэг авирлаж байгаа бичлэгийг нэг эмэгтэй гар утсаараа авч Yuotube-т тавьжээ. Замын дундах цагаан шугам гатлан дүрэм зөрчсөн залуу чухам ямар учраас ийм бүдүүлэг авир гаргаж байгааг мэдэхгүй ч энэ машины нь толийг хуга өшиглөж, жолоочийг зодож танхайрч байгаа нь харагдаж байна. Одоогоор хууль хяналтын байгууллага энэ хэргийг мэдсэн эсэх нь тодорхойгүй байна.


















