Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг санууллаа

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 767 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 625 дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг санууллаа
Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг санууллаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 3-4-ний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 625 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3, зам тээврийн осолд 2 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Мөн нийслэлд их хэмжээний цас орж гудамж замд хальтиргаа гулгаа ихээр үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, замын түгжрэл саатал бий болж хөдөлгөөний эрчим удааширсан. Иймд жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, зорчих хэсгийн гадаргууны байдал, тээж яваа ачаа, хөдөлгөөний эрчимд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа

Хуваалцах