Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийнэ
Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Авто тээврийн тухай хууль, Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд хяналт, шалгалтыг зохион байгуулна.

Өнөөдрөөс эхэлж, есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тус шалгалтын үеэр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах юм.

Хуваалцах