Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Замын хөдөлгөөнд оролцож явсан “Navya” жолоочгүй автобус осол гаргажээ

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын замын хөдөлгөөнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг “Navya” нэртэй автомат жолоодлоготой автобус осол гаргасан талаар мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын хөдөлгөөнд оролцож явсан “Navya” жолоочгүй автобус осол гаргажээ
Замын хөдөлгөөнд оролцож явсан “Navya” жолоочгүй автобус осол гаргажээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын замын хөдөлгөөнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг “Navya” нэртэй автомат жолоодлоготой автобус осол гаргасан талаар мэдээлж байна. Францын үйлдвэрлэгч компанийн үйлдвэрлэсэн тус жолоочгүй автобус анхны чиглэлдээ гарснаас хойш цагийн дараа ачааны автомашинтай мөргөлдсөн байна.

Энэ автобусыг Лас Вегасын замын хөдөлгөөнд оролцуулсан нь замын хажуугаар өнгөрөх машин болон явган хүний үйлдлийн хариуг хэрхэн өгөхийг нь мэдэж судлах зорилготой байжээ. 8 хүний суудалтай тус цахилгаан хөдөлгүүртэй автобус 40 км цаг хүртэл хурдлах боломжтой юм байна. Гэхдээ туршилтын явцад маш бага хурдаар замын хөдөлгөөнд оролцсон юм. Үүнийг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар “Жи-Пи-Эс” төхөөрөмжийн тусламжтайгаар хийжээ. Харин дотор талд нь энгийн зорчигчид бус автомат жолоодлоготой автобусны инженер, технологийн мэргэжилтнүүд болон бусад удирдлагын хүмүүс сууж явсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр ослын шалтгаан нь хиймэл оюун ухаант автомашин бус харин ачааны тэрэг жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлээс болсон гэж тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, “Navya” эко автобус замын хөдөлгөөнд маш болгоомжтой удаан явж байтал хажуу талаас нь гарч ирсэн ачааны автомашин хурдаа хасалгүй тулж ирсэн гэжээ. Харин жолоочгүй автобус аюул ойртож ирснийг мэдсэн даруйдаа амжиж зогссон боловч ачааны тэрэгний жолооч зогсолгүй чигээрээ явсан хэмээн хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Ослын улмаас хоёр тээврийн хэрэгсэл ямар нэгэн сүйдтэй эвдрэл гараагүй, гэмтэж бэртсэн хүн байхгүй гэдгийг онцолжээ.

Хуваалцах