Замын хөдөлгөөнд саад учруулсан 2611 автомашиныг ачиж журамлажээ
Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% нь жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж гардаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээ
Мэдээллийн алба

Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% нь жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж гардаг байна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасах юм. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ны өдрөөс эхлүүсэн. 2013 оны 12-р сарын 05-ны байдлаар нийт 2611 автомашин зөөж шилжүүлсэн байна. 12-р сарын 05-ны өдөр 37 автомашин зөөж шилжүүлсэн байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


















