Замын хөдөлгөөнд сахилгатай оролцохыг уриалж байна
Нийслэлийн хэмжээнд болон хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд болон хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдлийг дагуулсаар байна.
Oн гарсаар тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлүүд нэлээдгүй гарч хэд хэдэн хүний амь нас хохирсон тохиолдол гарчээ. Мөн хөдөө орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, зориулалтын хамгаалах малгайгүй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан амь насаараа хохирсон цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөнд оролцож яваа иргэн та аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж дүрэм журмаа чанд сахиж, таны амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа жолоочид шаардлага тавьж, замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоцгооё.
Хэрвээ та тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол таны хайртай хүмүүсийн амь нас, эрүүл мэнд таны гарт явааг анхаар!.
Улаанбаатар хотын Цагдаагийн газар


















