Замын хөдөлгөөний шинэ журам ирэх сарын нэгнээс хэрэгжинэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог шинэ журам 8 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог шинэ журам 8 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.
Шинэ журам хэрэгжсэнээр замын хөдөлгөөний зөрчилд хариуцлага тооцох, торгуулийн бэлэн бус хэлбэрт орох, зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата төв”-өөс авч, торгуулийн мэдээллийг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм.
Одоогийн байдлаар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс 11 цэг дээр тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлсэн болон уулзварт улаан гэрлэн дохиогоор нэвтэрсэн зөрчлийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлж, баримт болгон баталгаажуулж байгаа аж.


















