Замын хөдөлгөөний шинэ журам маргаашнаас хэрэгжиж эхлэнэ
“Замын хөдөлгөөнийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журам маргаашнаас хэрэгжиж эхлэнэ.
Мэдээллийн алба

“Замын хөдөлгөөнийг хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журам маргаашнаас хэрэгжиж эхлэнэ.
Тус журам хэрэгжиж эхлэснээр замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөн хурдын хэмжээг хэтрүүлэх болон гэрлэн дохио зөрчсөн тохиолдлуудыг илрүүлж, хариуцлага тооцох боломж бүрдэх юм.
Шинэ журамд тусгагдсанаар зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг “Үндэсний Дата Төв” –өөс авч, торгуулийн хуудсыг шуудангаар тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх юм байна.


















