Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо

Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, мэдлэгийн дадал болгох зорилгоор жил бүр “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулагддаг. Энэ жилийн тэмцээн дүүргийн төрийн өмчийн 23 цэцэрлэгийн хүүхэд багачууд у

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, мэдлэгийн дадал болгох зорилгоор жил бүр “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулагддаг. Энэ жилийн тэмцээн дүүргийн төрийн өмчийн 23 цэцэрлэгийн хүүхэд багачууд ур чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнийг Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулсан юм. Тэмцээний удирдамжид заасан даалгавар, сорилын нийлбэр дүнгээр

  • I байрт 234-р цэцэрлэг

  • II байр 25-р цэцэрлэг

  • III байрт 135-р цэцэрлэг

  • Тусгай байрт 143-р цэцэрлэг шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан, шавь нараа хамгийн сайн бэлтгэсэн шилдэг зургаан багшийг мөнгөн шагналаар шагнажээ.

Хуваалцах