Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн эхэллээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн өнөөдөр эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн эхэллээ
"Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч н.Энхбат нар оролцож, хүүхэд багачуудаа идэвхтэй оролцуулж байгаа эцэг эхчүүд, багш сурган хүмүүлэгчиддээ талархлаа илэрхийлэн тэмцээнд оролцож байгаа нийт хүүхдүүддээ амжилт хүсэв.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнд дүүргийн төрийн өмчийн 31 цэцэрлэгийн хүүхэд багачууд

1. Мэндчилгээ

2. Гэрийн даалгавар

3. Багийн ахлагчийн тэмцээн

4. Хамтдаа- буухиа

5. Багш нараас дүрмийн мэдлэг

6. Урлагийн тоглолтоор өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Хуваалцах