Замын цагдаа болохын тулд мэргэжлийн сургууль төгсөнө
Тиймээс шинээр нээсэн ангид нь ирэх хичээлийн жилээс замын цагдаагийн албанд хэрэгцээтэй байгаа хүний тоогоор элсэлт авч сургах юм байна.
Мэдээллийн алба


Өнгөрөгч 2012 онд Монгол Улсын Засгийн Газраас замын хөдөлгөөний талаар 2012-2020 онд баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулсан билээ. Энэхүү баримт бичигт “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ”-ийг тусган батласан юм. Тэрхүү стратегийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх ажлууд хийгдсээр байгаагийн нэг нь энэ сард “Хууль Зүйн Яам” болон “Цагдаагийн Ерөнхий Газар”-аас хамтарч “Хууль Сахиулахын Их Сургууль”-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэшсэн ажилтан бэлтгэх анги нээсэн явдал юм.
Энэ нь Үндэсний стратегид заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжлийн хүний нөөцийг тусгайлан бэлтгэх” гэсэн менежментийн хэсгийн ажлуудын нэг аж. Тиймээс шинээр нээсэн ангид нь ирэх хичээлийн жилээс замын цагдаагийн албанд хэрэгцээтэй байгаа хүний тоогоор элсэлт авч сургах юм байна.


















