Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын цагдаа нар хүний аминд хүрснээ хүлээв

Энэ сарын 18-ны өглөө Дарь-Эхийн зам дээр хоёр хүнийг дайрсан авто ослын хэрэг гарсан. Явган зорчигчийн нэг нь амиа алдаж, нэгийнх нь биеийн байдал нь хүнд байгаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын цагдаа нар хүний аминд хүрснээ хүлээв
Замын цагдаа нар хүний аминд хүрснээ хүлээв. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-ны өглөө Дарь-Эхийн зам дээр хоёр хүнийг дайрсан авто ослын хэрэг гарсан. Явган зорчигчийн нэг нь амиа алдаж, нэгийнх нь биеийн байдал нь хүнд байгаа. Энэ хэргийг замын цагдаа Түмэнжаргал, Батдэлгэр нар үйлдсэн бөгөөд тухайн үед согтуу байсан учраас хэн нь жолоо барьж явснаа мэдэхгүй гэж мэдүүлжээ.
Осол гаргасан хоёр цагдааг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 215.3, 216 зүйл анги буюу зам тээврийн осол гаргаж, улмаар ослын газрыг орхиж явсан гэдэг үндэслэлээр буруутгасан байна.

Хуваалцах