Замын цагдаа нарын цол, цалингийн зэрэглэл шинэчлэгдлээ
Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар ажиллаж байгаа бол Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Замын Цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Замын Цагдаагийн газрыг Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталлаа. Шинэ бүтэц орон тоогоор офицер 231, цагдаа 216, энгийн 22 нийт 469 алба хаагчтай байхаар батлагдсан байна. Нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар ажиллаж байгаа бол Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Замын Цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан ажиллаж байна.


















