Замын цагдаагийн газар маргааш нээлттэй ажиллана
“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” маргааш тохиож байна. Энэ өдөрт зориулан 10:00-14:00 цагийн хооронд Нийслэлийн Замын цагдаагийн газраас нээлттэй өдөрлөг хийхээр болжээ. Тус байгууллагын зүгээс Чингис хааны нэрэмжит төв талбай дээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах ю
Мэдээллийн алба

“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” маргааш тохиож байна. Энэ өдөрт зориулан 10:00-14:00 цагийн хооронд Нийслэлийн Замын цагдаагийн газраас нээлттэй өдөрлөг хийхээр болжээ. Тус байгууллагын зүгээс Чингис хааны нэрэмжит төв талбай дээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
Мөн хүүхэд, багачууд зам тээврийн осолд өртөж байгаа шалтгаан нөхцөлийг харуулсан “Хүүхэд замын хөдөлгөөн” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг ажлыг хийх юм.


















