Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын түгжрэлийг бууруулах 32 санаа дэвшүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 санаа дэвшүүлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын түгжрэлийг бууруулах 32 санаа дэвшүүлж байна
Замын түгжрэлийг бууруулах 32 санаа дэвшүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 санаа дэвшүүлж байна. Тухайлбал, ажилчдын нэгдсэн тээврийн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх шаардлагатай гэж албаныхан үзжээ. Цаашлаад, сургууль цэцэрлэгийн хичээл болон албан байгууллагуудын ажил орох, тарах цагийг зөрүүлэх, хотын 4 зах хэсэгт авто машины томоохон зогсоол барьж, орон нутгийн дугаартай авто машинуудыг нийслэлд нэвтрүүлэхгүйгээр тухайн зогсоолд машинаа тавьж, жолооч өөрөө нийтийн тээвэрт сууж, нийслэлд орж ирэх боломжоор хангах зэрэг 30 гаруй санаа дэвшүүлээд байна гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн н.Чинзориг хэллээ.

Mongolian National Radio · Замын түгжрэл бууруулах 32 санаа дэвшүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний түгжрэл бууруулах дээрх шийдлүүдээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулж, хэрхэх талаар шийдвэрлэх юм.

Хуваалцах