Замын түгжрэлийг бууруулахад иргэдийн оролцоо чухал гэв
Улаанбаатар хот 300 мянга гаруй өрхтэй боловч 450 мянган авто машин байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл нэг өрх 1-2 машинтай байна гэсэн үг юм.
Мэдээллийн алба

Улаанбаатар хот 300 мянга гаруй өрхтэй боловч 450 мянган авто машин байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл нэг өрх 1-2 машинтай байна гэсэн үг юм. Энэ нь нийслэлийн замын түгжрэлд нөлөөлж байгааг албаныхан хэлж байна.
Хэдийгээр ардчилсан нийгэмд хүн хүссэнээ хэрэглэх эрхтэй ч хэмнэлт хийх, цаг хожих, түгжрэлийг бууруулах үүднээс нийтийн тээврээр зорчих хэрэгтэй гэж Улаанбаатар хотын менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ярилаа. Дэлгэрэнгүйг хүргэж байна.


















