Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын түгжрэлийг интернэтээр харах боломжтой боллоо

Шинэчлэлийн Засгийн газар Гудамж төсөл Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Өнгөрөгч онд л гэхэд 11 уулзварыг ашиглалтад оруулсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын түгжрэлийг интернэтээр харах боломжтой боллоо
Замын түгжрэлийг интернэтээр харах боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газар Гудамж төсөл Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах зорилгоор 33 уулзварыг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Өнгөрөгч онд л гэхэд 11 уулзварыг ашиглалтад оруулсан.

Тэгвэл уг төслийн хүрээнд шинэчилж, өргөтгөсөн уулзварын камерын бичлэгийг интернэтээр шууд үзэх боломжтой байдаг юм байна. Монголдоо анх удаа "streamserver" аргаар интернэтийн сүлжээнд камерын бичлэгийг байршуулах ажлыг "Женералтеч" ХХК гүйцэтгэжээ. Аль замын уулзвар ямар ачаалалтай байгааг та гэртээ, ажилдаа компьютер, гар утас ашиглан харах боломжтой. Жолооч тохиромжтой цагаа сонгож хөдөлгөөнд оролцсоноор замын ачаалал 20 орчим хувиар буурдаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. http://gudamjtusul.mn/camera/

Түлхүүр үг:уулзвар
Хуваалцах