Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ

Ийнхүү анх удаа Монгол Улс авто замын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ
Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ. Зураг: МҮОНРТ

Замын-Үүд -Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрсэн гэж Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.

Ийнхүү анх удаа Монгол Улс авто замын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.

18:00 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд авто замын боомтоор нийт 1487 автомашин нэвтрээд байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Хуваалцах