Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүд боомтын барилга угсралтын ажил 13 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг Олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүд боомтын барилга угсралтын ажил 13 хувьтай үргэлжилж байна
Замын-Үүд боомтын барилга угсралтын ажил 13 хувьтай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд боомтыг Олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна. Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт юм. Одоо ашиглагдаж байгаа хуучин барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүй байгаа юм.

Хуваалцах