Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Замын-Үүд” боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын талаар мэдээлэл өглөө

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээлэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Замын-Үүд” боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын талаар мэдээлэл өглөө
“Замын-Үүд” боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын талаар мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат “Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалтын талаарх бодит мэдээлэл өглөө.

“Замын-Үүд” хилийн боомтын ачааны автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын өргөтгөлийг 2013 оны 8 дугаар сараас бүрэн ашиглаж эхлээд байна. Уг цогцолбор нь Хятад Улсын хилээс Монгол Улс руу чиглэсэн өндөр даацын 80 см зузаантай 2,3 км хатуу хучилттай, 6 эгнээ, 21 метр өргөн авто зам, гаалийн хяналтын цогцолбор барилга, иж бүрэн хоёр пүү /100-160 тонн/, ачаа барааг шалгах үед нар салхи борооны нөлөөнөөс хамгаалсан саравч бүхий гурван тавцан, нарийн царигийн шилжүүлэн ачих анги хүртэл үргэлжлэх 8,5 км замын хамт иж бүрдэл цогцолбор юм.


Дээрхи цогцолбор ашиглалтад орсноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдсэн юм.

Хуваалцах