Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүд дэх Ерөнхий консул Цай Вэньруй Дундговь аймагт зочлов

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй Дундговь аймагт зочилж Засаг дарга, ИТХ-ын дарга нартай ажлын уулзалт хийлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүд дэх Ерөнхий консул Цай Вэньруй Дундговь аймагт зочлов
Замын-Үүд дэх Ерөнхий консул Цай Вэньруй Дундговь аймагт зочлов. Зураг: МҮОНРТ

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй Дундговь аймагт зочилж Засаг дарга, ИТХ-ын дарга нартай ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн удирдлага ирэх жилүүдэд аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа талаар болон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа талаар дурдлаа.

Ерөнхий консул Ван Ценьруй цаашид холбогдох байгууллагуудад саналыг уламжилж, орон нутгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Ерөнхий консулын газрын зүгээс дэмжин ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр хэллээ.

Хуваалцах