Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Замын-Үүд сумаас ачаа тээвэр гүйцэтгэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдийн анхааралд...

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсонтой холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүд сумаас ачаа тээвэр гүйцэтгэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдийн анхааралд...
Замын-Үүд сумаас ачаа тээвэр гүйцэтгэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдийн анхааралд.... Зураг: МҮОНРТ

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсонтой холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй эрхлэгчид тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоох, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар хоорондоо үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхааруулж байна.

Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, хэрэв биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Хуваалцах