Замын-Үүд сумын төрийн албан хаагчдын анхдугаар чуулга уулзалт боллоо
Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар төрийн албан хаагчдын дуу хоолой санал бодлыг сонсох зорилгоор анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын санаачилгаар төрийн албан хаагчдын дуу хоолой санал бодлыг сонсох зорилгоор анхдугаар чуулга уулзалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтыг нээж Замын-Үүд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч М.Баянмөнх, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Эрдэнэбат, Сум дундын 9-р шүүхийн Тамгын газрын дарга Хууль зүйн ухааны магистр Л.Ганбаатар нар үг хэллээ.
Мөн урилгаар Удирдахуйн ухааны доктрант С.Жавзандулам, Удирдлагын академи Төрийн удирдлагын тэнхимийн багш доктор, дэд профессор Т.Саранчимэг, хувь хүний хөгжлийн институтын лектор, багш Л.Найдан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт П.Зоригтбаатар нар оролцлоо. Чуулга уулзалтаар төрийн албыг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн албаны стандарт хангалт, Төрийн албан хаагчийн ёс зүй, төсвийн тухай хууль, Орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах арга зүй, хөрөнгө оруулалтыг санал хүргүүлэх, мэдээлэл бэлтгэх аргачлал гэсэн сэдвүүдээр сургалт, лекцүүд зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад нийтдээ 200 орчим Төрийн албан хаагч оролцсон байна.


















