Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 автобензин орж ирээд байна
2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна.
Мэдээллийн алба

2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна.
Үүнээс нийт 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаад байна.
Үүнд:•Сүхбаатар өртөө – 5 вагон /Толгойт өртөө рүү буулгах зориулалттай/•Дархан-1 өртөө – 5 вагон•Дархан-2 өртөө – 2 вагон•Рашаант өртөө – 8 вагон•Толгойт өртөө – 12 вагон•Улаанбаатар өртөө – 19 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөж, буулгалтын өртөөд рүү чиглэж буй 41 вагон замд байна.
•Улаанбаатар өртөө рүү – 2 вагон•Толгойт өртөө рүү – 39 вагон
Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 төрлийн автобензин орж ирээд байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлллээ.


















