Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүдийг чөлөөт бүсийн III, IV, V хэсэгт газар эзэмшүүлнэ

Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай 2015 оны захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Чөлөөт бүсийн III, IV, V хэсэгт газар эзэмшүүлэх, ашиглуулахаар болсон байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүдийг чөлөөт бүсийн III, IV, V хэсэгт газар эзэмшүүлнэ
Замын-Үүдийг чөлөөт бүсийн III, IV, V хэсэгт газар эзэмшүүлнэ. Зураг: МҮОНРТ

Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах тухай 2015 оны захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Чөлөөт бүсийн III, IV, V хэсэгт газар эзэмшүүлэх, ашиглуулахаар болсон байна.

Үүнд:

-Замын-Үүд чөлөөт бүсийн III, IV, V хэсгийн нийт 35.39 га газрыг Агуулах, ложистикийн зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн IV хэсгийн нийт 7.61 га газрыг Үйлдвэрийн зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн III хэсгийн нийт 10.47 га газрыг Худалдаа бизнесийн зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн III хэсгийн нийт 3.52 га газрыг Үйлчилгээ, амралтын зориулалтаар

-Замын-Үүд чөлөөт бүсийн IV хэсгийн нийт 3.73 га газрыг Олон улсын ажил хэргийн зориулалтаар

-Оролцох сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүд өөрийн төсөлд шаардагдах хэмжээний газарт төслөө бичиж ирүүлэх аж. Шалгаруулалтанд оролцогчдыг энэ сарын 10-23-ний 12.00 цаг хүртэл бүртгэх юм байна.

Хэрэв та сонирхож байвал Засгийн газрын 11-р байр, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1101 тоотод төсөл хүлээн авах аж.

Хуваалцах