Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүдийн иргэд өмчлөх газаргүй, нутаглах бэлчээргүй болоод байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэд өмчлөх газаргүй, малчид нутаглах бэлчээргүй болоод байна. Тус сум 16 мянган хүн амтай гэсэн тоо байдаг ч түр оршин суугчид нэмэгдээд 25 мянган хүн ажиллаж амьдардаг юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүдийн иргэд өмчлөх газаргүй, нутаглах бэлчээргүй болоод байна
Замын-Үүдийн иргэд өмчлөх газаргүй, нутаглах бэлчээргүй болоод байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэд өмчлөх газаргүй, малчид нутаглах бэлчээргүй болоод байна. Тус сум 16 мянган хүн амтай гэсэн тоо байдаг ч түр оршин суугчид нэмэгдээд 25 мянган хүн ажиллаж амьдардаг юм. Сум боловч бараг л нэг аймгийн хэмжээний хүн амтай, багийн хүн ам нь сумын хэмжээнд хүрчээ. Сумын гуравдугаар баг л гэхэд таван мянга гаруй хүнтэй, 50 гаруй малчин өрхтэй, 28 мянган толгой малтай. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн Засаг дарга Б.Баяржавхлантай манай сурвалжлагч уулзлаа.

Хуваалцах