Замын засвараас шалтгаалан автобусны зарим чиглэл өөрчлөгдлөө
Ахуйн үйлчилгээний ордноос хойш эргэн хорооллын хойд замаар явдаг М:43, М:50, М:21 чиглэлийн автобусууд урд замаар зорчих бол “Цахилгаан тээвэр” компанийн троллейбус энэ өдрүүдэд нийтэд үйлчлэхгүй юм байна.
Мэдээллийн алба

Бидний хэлж заншсанаар 3-4 хорооллын Ахуйн үйлчилгээний ордны уулзварын авто замын засварын ажлын хүрээнд Тасганы овооны аюулгүйн тойргоос Ахуйн үйлчилгээний ордон хүртэлх хойд урсгалын замыг 2014 оны 07-р сарын 24-ний 22:00 цагаас 2014 оны 07-р сарын 27-ны 22:00 цаг хүртэл хаахаар болсон. Энэхүү засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орсон байна. Ахуйн үйлчилгээний ордноос хойш эргэн хорооллын хойд замаар явдаг М:43, М:50, М:21 чиглэлийн автобусууд урд замаар зорчих бол “Цахилгаан тээвэр” компанийн троллейбус энэ өдрүүдэд нийтэд үйлчлэхгүй юм байна.



















